Хуучин цагт Өмнөговь аймгийн төв Даланзадгадад нэгэн хоолны газрын хойморт гурван уулын наад талд гунхсан сайхан гурван хүүхнийг бүжиглэж байгаагаар дүрсэлсэн зураг байдаг байв. Одоо чухам байгаа эсэхийг мэдэхгүй. Нутгийнхан бол андахгүй л байх. Үүнийг өгүүлэхийн учир нь говийн хүн зоны шүтээн хайрхан болсон Гурван сайхан уулын эзэн ногоон торгон дээл өмсөж цацагт цагаан тоорцог … Read More “Гурван сайхан уулын домог” »
Category: News
Монголчууд эртнээс эх нутгийнхаа баялгийг хайрлан хамгаалж ирснийг илтгэх домог, хууч яриа манай ард түмний дунд байгалийн тогтоц газруудтай холбогдон ам дамжигдан яригдсаар ирсэн. Жишээ татвал Алтайн уулсын бүрэлдэхүүнд багтах Яст тост хэмээх намхан бэсрэг уулсын домог, аварга динозаврын амьдарч байсан алдар цуут Нэмэгт хөндий, Нэмэгтийн уулын энгэр барин алс баруун зүгийг чиглэн явахад тохиох … Read More “Төвд, тангадуудын шуналыг хазаарласан тухай ардын домгууд” »
НОЁН, СЭВРЭЙ УУЛЫН ДОМОГ Урьд цагт говийн нэгэн хошууг захирсан залуу ноён Сэврэй хэмээх ганган сайхан хүүхэнд сэтгэлээ илчилж ханилан сууснаас хойш төдий л удалгүй хиртэй гараар баримгүй хив хадгаар ороомгүй бөндийсөн цагаан хүүтэй болжээ. Хөөрхөн цагаан хүүгээ хөвөнд хадгалсан сувд шиг хайрлан энхрийлж “Хөвгүүн” гэж нэрлэжээ. Эцэг эхийн өвөр дээрээс бууж үзээгүй Хөвгүүн эрх дураараа өсч … Read More ““Одоо би яана аа, орхисон алт мөнгийг минь олоод авчихаагүй байгаа”” »
Мичин жилийн (1920 он) өвлийн дунд сарын хуучдаар Цоохор Даваа нь өврийн Халзан Хамар, Далангийн Ногоон Жамц, бас Далангийн Гоонон Даш, Шаргын хоолойн Банхлуу нарын хэдэн харчуулын хамт Талын таван толгойн урд ганганд түр буудаллаад байсан Юншейхогийн пүүсийн Бээжин зүгээс Ховд руу татуулж буй томхон хөсгийг талчихжээ. Тэр хөсөгт хунз хунзаар боосон 76 тэмээ цай … Read More “Засагт ханы Цоохор Давааг хөнөөсөн луухаанаас өс авсан нь” »
Монгол Улсын Ардын жүжигчин Нямын Дагийранз гуайг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна. “Марзан шовгор” Нямын Дагийранз Дундговь аймгийн Өлзийт суманд 1930 онд мэндэлжээ. 1957 онд аймгийн клубт дагалдан жүжигчнээр орсноор уран бүтээлийн замаа эхэлж, улмаар Монгол кино үйлдвэрт 1990-ээд оны дунд үе хүртэл 40 шахам жил жүжигчнээр ажиллахдаа тайз, дэлгэцийн олон арван шилдэг дүр … Read More ““Би тэр баян тарган хүний дүрд зохихгүй”” »
Отгонтэнгэр ууланд уулчид осолдсон явдал монголчуудыг эмгэнэн гашуудахад хүргэсэн юм. …Галын хаан, голомт сахигч”, “Этүгэн”, “Анхны эх газар” Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний ойр орчны уулсыг оролцуулсан 955 км2 талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байгаа бөгөөд 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгон дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон. Энэ ууланд … Read More “Уулчид осолдсон газарт 1963 онд 40 гаруй зорчигчтой онгоц осолдож байжээ” »
МЭРГЭН ДАЛНЫ ДОМОГ Эрт цагт нэг хүн эзэн хааны Алтан гүнжийг яаж авна вэ? гэж боджээ. Ингээд авах арга юү билээ гэхлээр Дөрвөдийн хошууны ойт мэргэн Тэвнэ гэж байдаг үүгээр авуулъя гэж шийдээд: «Чи надад эзэн хааны алтан гүнжийг авч өгч чадна уу?» гэсэнд «Чадна» гэжээ. Эзэн хааны Алтан гүнжийг авахаар ойт мэргэн Тэвнэ одов … Read More “Гэрийн эзэнд архи эргүүлэн барих болсны учир” »
ЦАГААН ЧУЛУУТЫН ОВООНЫ ДОМОГ Гол овооноос дөрвөн тал тийш багавтар дөрөв дөрвөн чулуун овоо байна. Эл овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад туг, бүрээг албат нар нь авч хурал номынхоо газарт нандигнан хадгалж түүнийг онгон шүтээнээ болгон тахиж байжээ. Нэгэн хотгойд өвгөн: Энэ зэс бүрээг хүн үлээгээгүй байхад … Read More “Алгуй улаан цавын домог буюу савдаг дарахаар оролдсон нь” »
Монголын түүх, судар бичигт ”Хялар хатны домог” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн нэгэн домог байх бөгөөд хэд хэдэн хувилбартай байдаг аж. Ардын дунд түгсэн домог гэх ч учир мэдэх хүмүүс 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан … Read More “Эмгэнэлтэйгээр егүүтгэгдсэн Хялар хатны түүх” »