Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2022 наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурь тэргүүтэй 128 бөх зодоглов. Тус барилдаанд даян аварга Н.Батсуурь долоо даван түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, улсын начин Л.Батзориг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарсан байна.
Үүний өмнөхөн буюу долдугаар сарын 25-нд Өвөрхангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд тус аймгийн харьяат улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, мөн Өвөрхангай аймгийн харьяат улсын харцага Х.Гантулга үзүүрлэсэн.