Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Ерөнхийлөгч?! Хуучин социалист орны удирдагчийг яахаараа Ерөнхийлөгч гэж нэрлэж байдаг билээ гэсэн эргэлзээ танд төрж болох юм. Гэтэл үнэхээр Чаушески нь Ерөнхийлөгч байсан бөгөөд өөрийнхөө хашдаг албан тушаалаа ийн нэрлэсэн нь бас тодорхой учир начиртай байсан юм гэнэ лээ.
Чаушески Румыний засгийн эрхэнд гарсныхаа дараа төрийн том албан тушаалуудад өөрийн итгэл найдвартай хүмүүсийг тавьж, улс орны дотоод болон гадаад бодлогод хамаагүй бие даасан бодлого баримтлах болсон байна. Социалист улсын хувьд ЗХУ-тай тун сайн харилцаатай боловч Хятадтай бас ийн харилцахаасаа айдаггүй, Зөвлөлтийн арми Афганд орсныг шүүмжилдэг, ЗХУ-аас Болгар хүрэх төмөр замыг өөрийн нутгаар дайрахыг зөвшөөрдөггүй… гэх мэт. Тухайн үеийн социалист нийгэмд байж болмооргүй гэмээр “том толгойтой” нөхөр байв. Ямар сайндаа л Ерөнхийлөгч байх вэ дээ.
Н.Чаушескигийн үед Румын улсад хэвлэл мэдээлэлд тавих хяналт бага, барууны улс орны хэвлэл энэ улсын нутагт ороход бараг хязгаарлалтгүй, хил нь нээлттэй, эдийн засаг нь илүү либерал… нэг ёсондоо барууны улс орнуудын хамгийн хайртай коммунист байлаа. Тэрээр өөрийг нь барууны удирдагчид магтан дуулахад их дуртай байсан боловч соц лагерийг орхих, Москвагаас харилцаагаа таслах зэргийг эрс шийдэмгий эсэргүүцдэг тийм хүн байжээ.

Эдийн засгийн хувьд Н.Чаушески болон түүний өмнөх удирдагч Георге Георге-Деж нар нь чухамхүү гайхамшгийг бүтээсэн хүмүүс. Баруун Герман, Япон зэрэг улс дайны үнс нурам дундаас өндийн босож хүчирхэг эдийн засаг байгуулсантай адил зүйлийг тэр нөхдүүд хийсэн байна.
Хоёрдугаар Их дайны өмнө Румын улс нь Европтоо хамгийн ядуу улсын нэг байсан ба өндөр хөгжилтэй улсуудаас 100 гаран жилээр хоцрогдсон орон байв. Харин дайны дараа эдгээр нөхөд, ялагуяа Чаушески улс орноо үйлдвэржүүлж, 30 жилийн дотор (1944-1974) дотоодын нийт бүтээгдэхүүн нь 100 дахин өсөж, эдийн засаг нь дайны өмнөх үетэй харьцуулахад 15 дахин тэлсэн гэхээр гайхамшиг гэлгүй яахав. Мөн Румын нь нефт олборлолтоо шинэ шатанд гаргасан ч гадаадад гаргах экспортод нефтийн эзлэх хувь харьцангуй бага байсан гэдэг. Нэг ёсондоо түүхий эдийн биш жинхэнэ үйлдвэржсэн улс орон болж хувирчээ.
Гэхдээ энэ бүх амжилтад хүрэхийн тулд Чаушески социалист орнуудаас төдийгүй барууны улс орнуудаас их хэмжээний зээл авч байсан юм. Барууны эдийн засгийн байгууллагуудын өгсөн зээл нь улс орны хөгжлийг түргэсгэхэд онцгой нэмэр болж байсан боловч төдий хэрээр барууны улс орнуудын шахалт нэмэгдэж эхэллээ. Зээлийн дарамтаар шалтгаалан Варшавын гэрээнээс (НАТО-гийн эсрэг социалист орнуудын цэргийн эвсэл) Румынийг гаргах, Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн (социалист орнуудын хамтарсан санхүүгийн том байгууллага) гишүүн байхаа болих, ЗХУ-тай харилцаагаа таслах, үүнийх нь төлөө зээлийн асуудлыг нааштай шийдэх (сүлдээ бүр тэглэх) зэрэг санал тавьж эхэлсэн байна. Чаушески үүнийг огт хүлээн зөвшөөрөөгүй учир барууны улс орнуудын Румынд хандах хандлага өөрчлөгдөж эхэллээ.
Урьдын сайн сайхан коммунист Чаушески тэдний найз байхаа больж, улам бүр дарангуйлагч (диктатор) хэмээн нэрлэгдэх болсон төдийгүй баруун улс орнууд Румыний эдийн засагт нөлөөлөх янз бүрийн жижиг сажиг хориг тавьж эхэлжээ.
Энэ бүхнээс Чаушески ганцхан дүгнэлт хийсэн нь барууны улс орнууд, тэдний санхүүгийн байгууллагад өртэй байж болохгүй юм байна гэсэн зүйл байв. Үүнийгээ хэрэгжүүлэхээр шийдэн барууны талаас зээл авахыг шууд хориглож, өмнө авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлж дуусгахаар яарч байлаа. Үүний тулд тодорхой хугацааны турш улс орноо бүсээ чангалахыг уриалж, цахилгаан эрчим хүчний том хязгаарлалт хийж, хүнсийг картаар олгох системийг хэрэгжүүлсний дүнд 1989 онд Румын нь бүх зээлээ төлж дуусган, гадаад өргүй улс боллоо. (урьд өмнө ийм улс байсан эсэх, одоо байдаг юм болов уу?)
Гэсэн ч юм дөнгөж эхэлж байв. ЗХУ-д өөрчлөн байгуулалт хэрэгжиж эхэлснээр социалист нийгэм бүрэн утгаараа хямарч, энэ хэрээр Румынийг ч бас өөрчлөн байгуулалтад оролцохыг М.Горбачёв шаардаж эхэлсэн байна. Харин Н.Чаушески хүлээж авсангүй. Нэг удаагийн уулзалтын үеэр Горбачев Чаушескид өөрчлөн байгуулалт хийх тухай сургаал айлдаж эхлэхэд өнөөх нь шууд үгийг нь таслан, “Хэдхэн жилийн дотор чи ямар улсыг ямар улс болгочихоод хүнд заах гээд байдаг…” хэмээн эсэргүүцэж муудалцаж байсан гэдэг яриа бий.
Ингээд Чаушески нэг л мэдэхэд баруун, зүүн аль аль талтайгаа муудалцсан хүн болж хувирлаа. Гэсэн ч тэрээр дотооддоо, өөрийн улсын иргэддээ найдаж байв. Тэр тусмаа улс орноо сохор зоосны өргүй болгосон гавьяатай хүн хойно.

1989 оны сүүлээр Румыний Тимишоар хэмээх нутагт жагсаал цуглаан болж эхэллээ. Унгар гаралтай энэ нутгийнхан нь Ласло Такеша хэмээх нөхрийг эндээс хөөж явуулсныг эсэргүүцэж эхэлсэн байна. Яваандаа жагсаал хяналтаас гарч хүчнийнхэнтэй буудалцаж эхэлснээр аль аль талаасаа 10 гаран хүн алагдсаны дараа (нийт 1000 гаран хүн үхсэний тал нь цагдаа нар. Украинд 2014 онд болсон явдал санагдаж байна уу?) улс орон үймж эхэлжээ. Энд тэндгүй эсэргүүцэл жагсаал цуглаан болж байгаа ийм үед Чаушески нь Тимишоарт болсон явдлын тухай, эв нэгдэлтэй байх тухай ард олондоо мэдэгдэхээр өөрөө цуглаан зохион байгуулж, 100 000 хүн цугласан байна. Сүүлд тодорхой болсноор бол сөрөг хүчний тусгайлан бэлтгэсэн нөхдүүд Чаушескиг үг хэлэхээр гарч ирэхэд нь шүгэлдэн хашхирч, ард хаа нэгтээ салютын зориулалттай тэсрэх бодис тэсэлж цугласан олон үймэн байх үед бие хамгаалагчид нь Ерөнхийлөгчөө аваад явсан байна. Удалгүй барууны хэвлэл мэдээлэл Тимишоарт болсон буудалцааны үеэр 60-64 000 мянган хүн үхсэн талаар бичиж, телевизийн мэдээгээр үхсэн хүмүүс үзүүлж, Чаушескигийн барууны банкинд хадгалуулж байгаа тэрбум долларын тухай ярьж эхэлснээр Бухарест тэр чигээрээ ерөнхийлөгчийнхөө эсрэг босжээ.
Ард иргэдээ мянга мянгаар нь буудаж алдаг, бүх нийтээрээ бүсээ чангалан өлөн зэлмэн байхад тэрбумаар тооцох доллар идсэн байх гэж. Удалгүй Румыний Батлан хамгаалах яамны сайд Василе Миля нас барж, жагсагчдыг буудахыг тушаасан Чаушескийг эсэргүүцсэн учраас алуулсан гэдэг цуу тархснаар одоо арми Чаушескигийн эсрэг зогсох нь тэр.
Чаушески эхнэртэйгээ зугтаж яваад цэргүүдэд баригдлаа. Шинэ Батлан хамгаалах яамны сайд Виктор Стэнкулеску (энэ нэрийг тогтоогоод аваарай) яаран шүүх хурал зохион байгуулж, тэрбум долларын хэрэг, 60 мянган ард иргэдээ буудаж алсан, сэтгэл мэдрэлийн өвчтэй зэрэг хэрэг тулгахад Чаушески хүлээж авсангүй.

Ингээд гурван цаг үргэлжилсэн хээрийн шүүхийн тогтоол гарч Чаушескиг эхнэртэй нь цуг буудан алах ял оноосон ба давж заалдах хугацаа нь 10 хоног! Гэсэн ч Стэнкулеску десантчдыг авчран тэр өдөртөө л ерөнхийлөгчийг эхнэртэй нь буудан хороосон байна.
Сүүлд тодорхой болсноор бол Чаушескид ямар ч долларын хадгаламж байгаагүй, Тимишоаред 60000 хүн буудаагүй төдийгүй, тэнд жагсагчдыг буудах тушаал өгсөн хүн нь Стэнкулеску өөрөө байсан ба үүнийхээ төлөө шоронд хоригдох ял авсан гэдэг. Харин өнөөгийн Румын улс нь Европын хамгийн ядуу орны нэг болсон бөгөөд ард иргэдийн ихэнх нь Чаушескийн үеийг сайнаар дурсдаг тухай олон статистик судалгаа байдаг юм билээ.
ардчилсан нам 90 ээд онд монголчууд олноороо гэр оронгүй болж траншейнд орж баларч байхад их мөнгө идээд улсын хамаг үйлдвэр гуанз барилгуудыг хувьдаа өмчилж бид нарт үнэтэй түрээслээд бид нарыг ёстой алсан даа хайран ч амьдрал минь ямар их өлсөж зовлоо алмаар лбайна цус нөжтэй нь хольж адгийн муухайгаар тамлах юмсан. ардчилсан холбооны бат үүл элбэгдорж энхболд гээд хүүрнүүдийг үхсэн монгол хүүхдүүдийн хүүрийг залгиулах хэрэгтэй
Тийм
“Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу дуртайгаа бичиж болно” гэдэг Мао Зэ Дуны хэлсэн үг санагдчихлаа. “Салхи хаашаа хамхуул тийшээ” гэдэг шиг намирч байдаг ард түмэн эцэстээ өөрсдөө хохирогч болж үлддэг байх нь. Бид нар ч гэсэн үнэн донгио, хөлдүү улсдаа хөөрхий.