ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа иргэд нь олноороо хилийн чанадыг зорих болсо билээ. Харин үүний дараа Оросын иргэдийн “дамжин өнгөрөх бүс” болохоос болгоомжилсон Финландын эрх баригчид тус улсын жуулчдад хилээ хааж болзошгүй талаарх мэдээлэл гарч байв.
Тэгвэл Баасан гарагийн шөнө дундаас эхлэн Финланд улс Оросын жуулчдад хилээ хаах шийдвэр гаргасан байна. Ингэснээр Польш, Эстони, Латви, Литва улсуудтай адил Финланд улс мөн хөршийнхөө жуулчны визтэй иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй болж байгаа юм.
Гэхдээ Финландад амьдардаг төрөл төрөгсдөдөө зочлох, ажиллах, суралцах зорилгоор виз авсан Оросын иргэдийг хилээрээ нэвтрүүлсэн хэвээр байх ажээ.
Европын Холбооны гишүүн орнуудаас Финланд улс ганцаараа Оросын жуулчны визтэй иргэдэд нээлттэй байсан. Энэхүү шийдвэрийг урьдаас төлөвлөсөн байсан тул өөрчлөхгүй хэмээн Финландын гэж эрх баригчид мэдэгдээд байна.