БНХАУ-д төрийн эргэлт гарч тус улсын дарга Си Зиньпин яг одоо гэрийн хорионд байгаа хэмээн өнөөдрөөс эхлэн олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, олон улсын анхаарлын төвд ороод байна. Одоогоор Хятадын нийслэл Бээжин хот цэрэг армийн хяналтад байгаа хэмээн тэдгээр эх сурвалжуудад баталсан байна. Гэсэн хэдий ч одоогоор Би Би Си, Ройтерс, Си Эн Эн, Аль Жазейра зэрэг томоохон мэдээллийн хэрэгслүүд энэ талаар баттай мэдээг нийтлээгүй хэвээр байна. Тэдгээр томоохон мэдээллийн хэрэгслүүд баталгаатай эх сурвалжийн тодорхой мэдээллүүдийг цуглуулж байгаа бололтой. Одоогоор Хятадын Коммунист намын албаны мэдээлэл цацагдаагүй хэвээр байна.
Бээжингээс орох гарах олон улсын болон орон нутгийн бүх нислэгүүд цуцлагдаад байгаа бөгөөд хот руу 80 км үргэлжилсэн цэргийн автомашин, техник хэрэгслийн цуваа явж байгааг харуулсан видео бичлэгүүд цахим сүлжээнд тархжээ. Мөн өндөр хурдны галт тэргээр зорчих тасалбар зарахыг түр зогсоож, төмөр замын хөдөлгөөн бүрэн хаагдсан аж.
Ерөнхийдөө Бээжин хот гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан гэжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Узбекстаны нийслэлд болсон ШХАБ-ын уулзалтыг орхин Хятадад ирэхэд нисэх буудал дээр саатуулж, улмаар гэрийн хорионд оруулсан гэнэ. Түүнчлэн мэдээлэлд дурдсанаар түүнийг Хятадын Ардын Чөлөөлөх армийн командлагчийн эрх мэдлээс түдгэлзүүлсэн аж.
News Highland Vision агентлагийн мэдээлснээр, төрийн эргэлтийг Хятадын экс Ерөнхийлөгч Ху Жинтао, Ерөнхий сайд асан Вэнь Жибао, коммунист намын Төв хорооны Байнгын хорооны гишүүн, 105 настай, намдаа ихээхэн нөлөө бүхий Сүн Пин нар зохион байгуулсан ба Коммунист намын Аюулгүй байдлын Төв товчоог хяналтдаа авсан байна. АБТТ нь Си Зиньпин болон бусад намын Төв хорооны удирдлагуудыг хамгаалдаг аюулгүй хамгаалалтын алба аж.
Ху Жинтао, Вэнь Жибао нар нөхцөл байдлыг хяналтдаа авмагц Бээжин дэх намын Төв хорооны гишүүдтэй утсаар ярьж байгаа тухай цуурхал мөн сошиал сүлжээнд тархсан гэнэ. Хятадын Ардын чөлөөлөх армийн Хойд цэргийн тойргийн командлагч Ли Цяомин тэдэнд үйлчилж, нийслэл хотыг цэргийн хяналтад авсан бололтой. Сүүлийн үед Хятадын намын удирдлагуудад байдаг томоохон фракцууд хэд хэдэн удаа хаалттай хуралдсан гэх мэдээлэл ч гарчээ. Есдүгээр сарын 8-нд болсон Коммунист намын дээд түвшний хурлыг Ху Жинтао, Вэнь Жибао нар удирдан явуулж энэ хурал дээр 105 настай Сүн Пин Си Зиньпинийг хурцаар шүүмжилсэн гэнэ.
Одоогийн байдлаар цацагдсан мэдээллүүдээс ерөнхий дүр зургаар нь харвал Си Зиньпинийг Самаркандад ШХАБ-ын хуралдаанд оролцож байх үед экс Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулж, төрийн эргэлт хийж байгаа бололтой. БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ намар болох намын Их хурлаар гурав дахь удаагаа БНХАУ-ын дарга болох магадлал өндөр байсан юм. Тэрээр сүүлийн хоёр жил Хятадаас гадагшаа гараагүй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 14-нд ШХАБ-ын уулзалтад оролцохоор хил давсан байна. Гэвч Хятадын удирдагч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад урьд өмнөх уулзалтуудад оролцож байсан шиг идэвхтэй оролцоогүй ба уулзалт албан ёсоор хаагдахаас өмнө Бээжинг зорин Самаркандыг орхин нэн яаралтай явсан нь тогтоогджээ.
TFI Global, India tv news