Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1944 оны 3-р сарын 23-24-нд шилжих шөнө. Их Британийн нисэх хүчний 115-р эскадрилийн Avro Lancaster бөмбөгдөгч онгоц Берлин хотыг бөмбөгдөөд буцан нисэж явлаа. Хүнд бөмбөгдөлтийг эсэн мэнд хийсэндээ тайвширсан онгоцны даргаа чиглэлээсээ хазайж аажмаар бүлгээсээ тасарч байгаагаа анзаарсангүй. Нэг л мэдэхэд энэ онгоц ганцаараа болчихсон, тэртээ холоос Германы хоёр сөнөөгч онгоц дайрахаар бэлдэж байгааг багийнхан харжээ. Ганцаараа яваа бөмбөгдөгч онгоц гэдэг бол сөнөөгч онгоцонд ёстой сайхан бай гэдэг нь ойлгомжтой ба Германы сөнөөгч давхин ирж хэд хэдэн дайралт хийсний дараа Avro Lancaster шатаж эхэлсэн байна. Онгоцны сүүл хэсэгт байрлах бууч Николас Алкмейд өөрийн хэр чадлаараа дайсныг онгоцны дайралтыг хаан тулал даж байх үедээ гэнэт өөрөө шатаж байгаагаа мэджээ. Шүхэрт нь гал авалцаж, биеийн хамгаалалтгүй хэсэг нь түлэгдэж эхэлсэн ба өндрийн хүчилтөрөгчийн баг нь хайлж нүүрний арьсанд нь наалдаж эхэллээ.
Унаж яваа онгоцныхоо урд хэсэг рүү орох гэж тусгаарласан хаалтыг нээхэд бүр ч их гал өөдөөс нь өрвөлзөн байсан тул хаалгаа хаалаа. Өөрөө шатаж байдаг, дайсныхаа газар нутаг дээр нисэж байдаг, шүхэр нь шатаад хэрэггүй болсон байдаг…
“Надад унаж байгаа онгоцонд үлдэх үү, эсвэл харайх уу гэдэг хоёрхон сонголт л үлдсэн байлаа. Хэрвээ үлдвэл амьдаараа шатаж дуусах нь тодорхой, хамаг хувцас маань шатаж, гар нүүр аль хэзээний түлэгдэж эхэлсэн байлаа. Гэхдээ яг тэр үедээ би ямар ч өвчин мэдрээгүй юм…
Би энэ бүх аймшигт явдлаас нэг мөсөн салахын тулд үсрэхээр шийдлээ. Үхсэн ч зоволгүй хурдан түргэн… Буудлагын кабинаа баруун тийш эргүүлээд, шатаж байгаа дуулга, холбоо барих хэрэгсэл зэргээ ч салгалгүй шууд шөнийн тэнгэр рүү ар нуруугаараа унасан юм. Унаж явах үед чив чимээгүй, ганцхан шатаж байгаа онгоцны маань хөдөлгүүрийн дуу улам бүр алслан холдож байгаа нь сонсогдож байсан ба тэрхэн үедээ унаж байгаа гэдгээ огт мэдэрсэнгүй. Яг л асар өндөрт хөдөлгөөнгүй зүүгдсэн юм шиг. Энэ үед “Гэртээ харьж чадсангүй дээ“ гэсэн харамсах бодол төрж байсан боловч одоо ингээд хэдхэн секундийн дараа бяц унана гэдгээсээ яагаад ч юм огт айхаа больсон байлаа. Хүн үхэхийн өмнө урьдын амьдралаа эргэн харж амждаг гэж ярьдаг ч надад тийм юм ер болсонгүй.”
Одтой тэнгэрийг харсаар унан байсан Алкмейд бараг 120 миль/цаг (200 км/цаг орчим) хурдтай доошилж байсан ба нэгэн хэсэг бүр ухаан алдсан бололтой. Түүнийг газар хүрэхээс өмнө өөрийнх нь Werewolf (онгоцных нь нэр) агаарт дэлбэ үсэрснийг тэр мэдсэнгүй.

Гурван цагийн дараа Алкмейд ухаан орлоо. 5500 метрийн өндрөөс чулуу шиг унасан хүн амьд байгаа нь энэ. Гайхсан Алкмейд өндийн сууж хөл, гар бүх юмаа шалгаж үзэхэд зөвхөн хөл нь л булг арсан бололтой жаахан өвдөж байсан ба хоёр гутал нь алга болсон байв. Итгэж ядан тэнгэр лүү хартал дахиад л одтой тэнгэр. Чухам энэ үед л мань эр яагаад амьд үлдсэнээ ойлголоо. Моддын мөчир, хунгарласан цас!
Алмайрч гайхсан Алкмейд тайвшрах гэж тамхи хүртэл татсан гэдэг. Тэнгэрээс уначихаад тамхи татаад сууж байсан гэхэд итгэмээргүй. Удалгүй Германы цэргүүд Алкмейдыг олж аван цэргийн хуаранд авчран байцааж эхэлжээ. Тэд шүхрээр үсэрсэн дайсны тагнуулыг барилаа гэж итгэж байсан ба харин өнөөх нь тэнгэрээс шүхэргүй унасан гэсэн ямар нэг утгагүй юм яриад байдаг. Удалгүй Алкмейдын унасан газраас 30-аад км зайтай газар шатаж унасан онгоцны сэг олсон, дотор нь хоёр ч нисгэгч өнгөрсөн байсан, шатаж хэрэггүй болсон шүхэр энэ сэг дотор байсан гэсээр өөр цэргүүд хүрч ирлээ.
Дараа нь баригдсан Жон Клири, Жефри Беруэлл хоёрыг бас авчран байцааж эхэлж. Энэ хоёр нь Алкмейдын онгоцны багийнхан бөгөөд шүхрээр үсэрч амжсан хоёр нь. Харин багийн бусад дөрвөн гишүүн бүгд үрэгдсэн байжээ.
Энэ бүхний дараа Алкмейдыг ямар нэг тагнуул туршуул биш (тагнуул туршуул бол шууд зүйл дуусгах байсан) харин олзлогд сон нисгэгч гэдгийг тогтоогоод Польшид байрлах хорих лагерьт хорьсон ба тэрээр энд мөн л үхэлтэй тэмцэлдсээр ялалттай золгосон гэдэг. 1945 онд чөлөөлөгдсөн энэ эр 1946 онд нисэх хүчнээс халагдан жирийн хүн болжээ. Хорвоо ертөнц дээрх хамгийн азтай хүмүүсийн нэг болох Алкмейдын хачин жигтэй түүх үүгээр дууссангүй.
Тэрээр нэгэн химийн үйлдвэрт ажиллаж байхдаа цахилгаанд цох иулан унахдаа хорт хийн багаа алдаж маш хортой хлор бүхий агаараар 15 минутын турш амьсгалж байсан ч яагаа ч үгүй гэнэ. Ингээд зогсохгүй хажууханд нь байсан нэгэн хоолой задрахад хүхрийн хүчил цаца гдаж гар, хацар дээр нь дуссан ба (онгоцонд бас л гар хацар нь шатаж эхэлсэн гэдгийг мартаагүй биз) мань эр энэ хүчил, жижиг дэлбэрэлтээс зугтан 40 литрийн химийн бодис бүхий сав руу үсрэн орсон байна. Ингээд бүх юм дууссаны дараа мань эрийн уушги нэлээд гэмтэж, гар болон нүүр нь 1-р зэргийн хэмжээнд түлэгдсэн байв.
Бүр дараа нь, мөн л эндээ ажиллаж байхад нь дээрээс гурван метрийн урттай том төмөр унасан боловч бас л бараг гэмтэлгүй өнгөрсөн байна. Энэ бүхний дараа Алкмейд ажлаасаа гарч биед халгүй тавилгын худалдаа эрхэлж байгаад бүр сүүлд 1987 онд нас баржээ. Итгэхэд бэрх иймэрхүү явдлууд дайны үед нэг биш тохиолдож байсан бөгөөд тэдгээрийн тухай дараа ярих боломж гарах биз ээ.
Төстэй нийтлэл: Тэнгэрээс унаад амьд үлдэгсэд