Тайванийн тэрбумтан Хятадын түрэмгийллийн эсрэг тэмцэх гурван сая “дайчин иргэн” бэлтгэхэд зориулан хувиасаа нэг тэрбум тайвань доллар ($33 сая) зарцуулах болсноо зарлажээ.
75 настай Роберт Цао бол Тайванийн “томоохон” бизнесменүүдийн нэг бөгөөд хагас дамжуулагч үйлдвэрлэлийн United Microelectronics Corp (UMC)-ыг үүсгэн байгуулагч ажээ.
Тэрбээр Хятадын түрэмгий бодлогыг хатуу шүүмжлэгч нэгэн бөгөөд өнгөрсөн сард АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси айлчилсны дараа энэ шийдвэрээ гаргажээ. Учир нь түүний айлчлалын дараа Бээжингийн эрх баригчид Тайваньд үзүүлэх дарамт шахалтаа улам нэмэгдүүлсэн байна.
“Тайваньд үзүүлэх Хятадын Коммунист Намын аюул занал улам нэмэгдэж, үүний эсрэг тэмцэл нь эрх чөлөө болон боолчлолын, ардчилал ба дарангуйллын, иргэншсэн болон харгис нийгмийн хоорондын тэмцэл болон хувирч байна. Хэрвээ бид Хятадын санаархлыг амжилттай няцааж чадвал зөвхөн эх орноо хамгаалаад зогсохгүй дэлхийн нийтийн эрх ашгийг хамгаалах юм” гэж Роберт Цао мэдэгджээ.
Цао ойрын гурван жилийн хугацаанд Тайванийн зэвсэгт хүчинтэй хамтран тулалдах чадвартай гурван сая иргэнийг бэлдэхэд 600 сая тайвань доллар зарцуулахаа мэдэгджээ. Үүнээс гадна 300,000 мэргэн бууч бэлтгэхэд 400 саяыг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Олон улсын мэдээ, мэдээлүүдээс:
Украины дайнд шүүмжлэлтэй ханддаг “ЛукОйл”-ын босс эмнэлгийн цонхоор унаж амиа алдав
Тайванийн тэрбумтан өөрийн хөрөнгөөрөө 300 мянган мэргэн бууч бэлтгэнэ
М.Горбачёвын оршуулах ёслолд оролцох зав Путинд байхгүйг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ
Казахстан: Зөвлөлтийн үеийн тэсрэх бөмбөгдөлтөөс хоргодох байруудыг сэргээнэ
В.Зеленьский: Амьд үлдэхийг хүсч байгаа бол Оросын цэргийнхэн зугтах цаг нь болжээ, гэртээ харь!
“РосАтом” Унгарт атомын цахилгаан станцын хоёр реактор шинээр барихаар болжээ
В.Путин зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийхээ тоог 1.15 саяд хүргэх зарлиг гаргажээ