Их Британийн хамгийн том байлдааны хөлөг онгоц “HMS Prince of Wales” чухал даалгавар гүйцэтгэхээр Английн өмнөд хэсгээс хөдөлсөн боловч механикийн асуудлаас болж Карибын тэнгист гацсан талаар CNN агeнтлаг мэдээлэв.
Уг хөлөг онгоц өнгөрсөн Бямба гаригт АНУ-тай хамтарсан даалгавар гүйцэтгэхээр Портсмут боомтоос хөдөлсөн юм.
“HMS Prince of Wales” хэмээх энэ хөлөг онгоцыг 3.1 тэрбум фунт стерлингээр барьсан бөгөөд 65 мянган тонн жинтэй, нисэх онгоц ч тээх чадалтай ажээ.
Хөлөг онгоцонд яг ямар асуудал гарсныг Хааны тэнгисийн цэргийн хүчин шалгаж байгааг хэвлэлүүд онцолсон байна.