Өнгөрсөн лхагва гарагт нийтлэгдсэн албан ёсны тоо баримтаас үзвэл, БНСУ хүн амын төрөлтийн хувь хэмжээгээр дэлхийн улс орнуудын жагсаалтад хамгийн сүүлд оржээ. Өмнөд Солонгос улсын Засгийн газрын мэдээлснээр, тус улсын төрөлтийн түвшин 2021 онд 0,81 болж, өмнөх оныхоос 0,03 хувиар буурсан байна.
Өмнөд Солонгос хүн амынхаа тоог одоогийн түвшинд бууруулалгүй хадгалахын тулд дээрх тоог 2.1 болгох шаардлагатай аж. Түүнчлэн тус улсын төрөлт 2015 оноос хойш буурч байгаа бөгөөд 2020 онд анх удаа төрөлтөөс илүү нас баралт бүртгэгдсэн байна.
Мөн Өмнөд Солонгос улсын статистикийн агентлагийн мэдээлснээр 2021 онд амаржсан эмэгтэйчүүдийн дундаж нас өмнөх оныхоос 33.4 буюу 0.2 насаар ахисан байна.
Эдийн засгийн болон боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлтийн дарамт айл өрхүүдийг цөөн хүүхэдтэй болгож байгаа гэж тус улсын мэргэжилтнүүд үздэг. Хэрвээ Өмнөд Солонгосын хүн амын тоо үргэлжлэн буурвал ирээдүйд дэлхийд хурдацтай өсч буй эдийн засгийн өсөлтөө хангах чадваргүй болох юм.
Тус улсын үе үеийн Засгийн газар хүн амын өсөлтийг дэмжих янз бүрийн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Эх сурвалж: CNN, BBC
Олон улсын мэдээ, мэдээлэл:
Өмнөд Солонгос улс ойрын хугацаанд дэлхийн зэвсгийн зах зээлд тэргүүлэгч гүрэн болохоо зарлалаа
Зөвлөлтийн Т34 танкийн хөшөөг буулгав
Латвид Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгажээ
Кадыровчууд болон буриадууд Васильевка хотыг хяналтдаа авахын тулд хоорондоо буудалцав