Оросуудад түр эзлэгдсэн Запорож мужийн Васильевка хотод буриадууд болон Кадыровчуудын хооронд мөргөлдөөн гарчээ. Талууд хотыг хяналтдаа авахын тулд гал нээсэн талаар “unian” агентлаг мэдээллээ. Одоогоор тус мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн тоо тодорхойгүй байгаа ч мөргөлдөөний улмаас хүний амь эрсэдсэн гэдэг тодорхой болоод буй.
Түүнчлэн цэргийн сурвалжлагч Андрей Цаплиенко талуудын сөргөлдөөний тухай оршин суугчдаас мэдээлэл авахад “Запорож мужийн Васильевка хотод буриад, Кадыровчуудын хооронд буудалцаан болсон. Хотод хэн гол хүн гэдгээ тогтоохоор оролдсон хэрэг” хэмээжээ.
Өнгөрсөн зургадгаар сарын дундуур ОПУ-ын зөвлөх Алексей Арестович буриадууд болон Кадыровчуудын хооронд таагүй харилцаа үүссэн гэж хэлж байжээ. Үүнээс харахад уг мөргөлдөөн хэдэн сарын турш үргэлжилж байна хэмээн “unian” агентлаг онцлов.
Түүнчлэн өмнө нь ч мөн буриадууд, кадыровчуудын хооронд мөргөлдөөн гарсан талаарх мэдээлэл гарч байлаа. Дөрөвдүгээр сард гэхэд 100 орчим буриад, Чечений цэргүүд сөргөлдөөнд оролцож байсан гэнэ.