Саяхан АНУ-ын генерал Бридлав болон Жонс нар сурвалжлагч нарын асуултад хариулахдаа: Эдүгээ өнөөдөр цөмийн мөргөлдөөний аюул 1962 оны Кубын хямралын үеэс дутахгүй их байна.Иймд НАТО цөмийн аюулаас хамгаалах асуудлаа улам сайжруулах хэрэгтэй” хэмээжээ. Европд байгаа НАТО-гийн цэргийн мэргэжилтнүүд ч гэсэн өөрсдийн дүгнэлтээ хийгээд байна.Тэд үзэхдээ: “Эдүгээ Оросын Холбооны нутаг дэвсгэр дээр хэдэн мянган цөмийн хошуу болон устөрөгчийн бөмбөг цэргийн агуулахад хадгалагдаж байгаа. Өнөөдөр оросын арми нэг л төрлийн цөмийн зэвсэг ашиглах хүчин чадалтай байна. Тэр нь тив алгасах цөмийн хошуутай пуужин юм.Орос улс энэ пуужинг эх газраас болон далайн шумбагч хөлөг онгоцноос харвах хүчин чадалтай. Хэрэв оросын арми эхэлж цөмийн зэвсэг хэрэглэвэл НАТО цөмийн довтолгоог няцааж чадах уу гэдэгт гол асуудал байгаа юм” гэцгээж байна. Европ дахь НАТО-гийн хуучин ерөнхий захирагч, генерал Филип Бридлав “ Украин дахь Оросын арми амжилтгүй байлдаж байна, армийн төрөл бүрийн хүчнүүдийг бүрэн ашиглах явдал хангалтгүй байгаа нь харагдлаа. Оросын армийн командлал Украйн дахь цэргийн ажиллагааг сайн удирдаж чадахгүй байгаа нь ажиглагдлаа. Ялангуяа дивиз, корпусыг удирдах, зохицуулах ажиллагаа сул байна.
НАТО-гийн цэргийн хүчин Оросын цэргийн хүчнийг дайны талбар дээр ялах боломжтой. Гэхдээ НАТО-гийн цэрэг өндөржүүлсэн бэлэн байдлаа улам сайжруулах талаар олон ажил хийх шаардлагатай. Мадридад болсон уулзалтаар хэлэлцсэн асуудлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрхүү Мадридын уулзалт дээр НАТО-гийн 300 000 цэргийн өндөржүүлсэн бэлэн байдлын талаар асуудал яригдсан. 2014 онд намайг Европ дахь НАТО-гийн хүчний ерөнхий захирагчаар ажиллаж байх үед Орос эхлээд Украйны Крымийг эзлээд, дараа нь Донбасс руу хоёр дахь удаагаа довтолж байсан юм. Тэр үед НАТО өөрийн цэргээ орчин үеийн зэвсгээр хангаж 40 000 цэргийг байлдааны бэлэн байдалд оруулж чадсан байдаг юм.
Одоо бид тэр үеэс улам их хүчирхэг НАТО-гийн цэргийн хүчний тухай ярих болж байна. Цөмийн зэвсгийн хувьд ярихад бид ноён Путин болон ноён Валерий Герасимов нарын цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриаг маш болгоомжтой анхаарч авч үзэх хэрэгтэй. Үүнээс үүдэж бид европт зөв үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.Ноён Путины дэлхийн гуравдугаар дайны тухай яриаг ч орхигдуулж болохгүй.” гэв. НАТО-гийн халагдсан генерал Жеймс Жонс ярихдаа “ Орос, Украины хил хуурай газраар Европд ойрхон байгаа нь их аюул дагуулж байгаа юм. Энэ нь Кубын хямралаас ч илүү аюултай. Манай НАТО-гийн сэтгэлзүй бол хамгаалах сэтгэлзүй гэдгийг бүгд мэднэ. Хүйтэн дайны үед ч НАТО бусдыг хэзээ ч эхэлж буудаж байгаагүй. Өнөөдрийн нөхцөлд Путин НАТО-гийн гишүүн орны эсрэг бус, НАТО-гийн түнш Украины эсрэг аль хэдийн эхэлж буудсан гэдгийг сайтар санах хэрэгтэй. Би үзэхдээ энэ дайны үед НАТО улам нэгдэж нягтрах хэрэгтэй. Ноён Путин НАТО-гийн эгнээнд шинээр Финлянд, Швед улс элсэн ороход улам дургуйцэх нь мэдээж. Ер нь өнөөдрийн байдлаар оросын армийн мэргэжлийн түвшин доогуур түвшинд байна гэдэг нь харагдаж байна. Миний бодлоор өнөөдөр НАТО Украинд цэргээ илгээхгүй, гэхдээ хэрэв ноён Путин цэргээ Өрнөд рүү хөдөлгөвөл НАТО ямар ч эргэлзээгүй тэдний эсрэг цэргээ хөдөлгөх нь зүйтэй. Энэ дайнд цөмийн зэвсэг хэрэглэх нь хамгийн эцсийн алхам байж мэднэ. Гэхдээ ийм алхам бүү хийгээсэй. НАТО-гийн өнөөдрийн удирдагчид ийм алхам хийхийг ноён Путинд зөвшөөрөхгүй байх, ийм боломж олгохгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв энэ хязгаарыг давбал юү болж төгсөхийг хэн ч үл мэднэ. НАТО болон АНУ бүхий л боломжоороо цөмийн зэвсэг хэрэглэх ийм байдалд хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Кремлийг цөмийн зэвсэг хэрэглэх явдлаас татгалзуулаад зогсохгүй, дайнаас нь татгалзуулах нь чухал байна.” гэж мэдэгдэв.
Доржийн Сүхбаатарын “Цөмийн дайн гарах уу” нийтлэлийн хэсгээс
Эх сурвалж: Sonin.mn
Хүний нутагт итгэл эвдэн фашист Герман шиг үүрийн 4 цагт хот тосгодыг бөмбөгдөж энгийн иргэдийг алж хядаж тусгаар тогтносон улсын газар нутгийг булаан эзлэх фашист түрэмгийлэл үйлдсэн Путин бол олон улсын цэргийн гэмт хэрэгтэн. Украин бол эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж улмаар Европыг цээжээрээ хамгаалж байгаа улс. Украин ялна Орос ЗХУ шиг задрана дэлхийн газрын зурагнаас арчигдана. Учир нь Орос бол олон үндэстэний улс бүгд өөрийн гэсэн газар нутагтай харин Оросод бол газар нутаг байхгүй шүү дээ. Украинчууд Оросуудаас танай нэртэй газар хаана байгаан жишээ нь Чечень Дагестан Буриад Халимаг Татаар Якут гээд бүгд өөрийн газар нутагтай где Русский республика в России гэхэд Оросууд хэлэх үггүй. 1721 онд Петр хаан нь Россия гэдэг нэрийг анх өгсөн тэрнээс өмнө Москвагийнхан Москолия гэдэг байсан. Киевский Русь бол Украин тэд хэдэн мянган жил тэр газраа л амьдарч ирсэн
amerikuud ta nar yaj irak livi siri afganstanig dain hiij bombogdoj alj hyadaj bsan daa..