Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлага бол түүхийн цоо шинэ зүйл биш юм. Түүнээс өмнө ч хойно ч өндөр байшингуудыг онгоц мөргөж байсан олон тохиолдлууд бий.
Эмпайр Стэйтийг мөргөсөн B-25
1945 оны 6-р сарын 28-ны өглөөний 9 цагийн үед B-25 бөмбөгдөгч онгоц Нью-Жерси чиглэн нисэж явжээ. Яг Манхэттен арлын дээр ирэх үед битүү манан будан татаж харагдах орчин муудсан байна. Цаг агаарын ийм нөхцөл байдлын улмаас В-25-ын дарга хурандаа Уильям Смитийг НьюАркд буухыг хориглолоо гэсэн мэдээг газраас өгөхөд хурандаа уурлан “ямар ч байсан бууна” гэж маргалдаж эхэллээ. Маргаан маань сүүлдээ бараг хэрүүл болж хувирсан ба энэ хэрүүлдээ хамаг анхаарлаа хандуулсан онгоцны дарга яг тухайн үед хаана яваагаа хэсэгхэн зуур ойлгохоо байжээ. НьюАрк нисэх буудал руу эргэх цаг болсон гэж үзсэн хурандаа уурандаа онгоцоо огцом эргүүлтэл өмнө нь гэнэт нэгэн байшин гарч ирсэн нь Empire State Building.
Хурдтай явсан онгоц байшинг мөргөх үед нэг хөдөлгүүр нь уг барилгыг нэвт цохин цаана нь байх байшингийн дээвэр дээр унасан бол онгоцны өөр нэг хэсэг Empire State Building-ийн цахилгаан шатны “трос”-ыг тас татаж дотроо хүнтэй байсан энэ лифт 75 давхраас доод хонгил хүртэл унажээ. Хамгийн сонин нь энэ лифт дотор байсан эмэгтэй хэдийгээр гэмтэж бэртсэн ч амьд үлдсэн байна.
Ослын улмаас онгоцны багийн 3 гишүүн, барилга дотор байсан 11 хүн амиа алд.сан гэдэг.
АН-2 хөлөглөсөн камиказе
1976 оны 9-р сарын 26-ны өдөр ЗХУ-ын Новосибирск хотын жирийн нэгэн таван давхар байшинг царцаа ногоон хэмээх алдартай онгоц мөргөсөн нэгэн хачирхалтай гэмээр түүх бий. Байшингийн гурав болон дөрөвдүгээр давхрын уулзварыг мөргөсөн энэ онгоц дотогшоо орц руу нэвт цохин орж, шатахуун нь асан түймэр дэгдсэн бөгөөд энэ түймрийг унтраах гэж бараг бүтэн цаг болсон ба түймрийн утаанд угаартах шахсан хүмүүс хүмүүс тагт, цонхоороо унаж байжээ. Таван хүн ингэж амь үрэгд сэний гурав нь 4-6 настай хүүхэд байсан ба өөр 11 хүн янз бүрийн хэмжээний бэртэл, түлэгдэл авсан байна. Онгоцны нисгэгч Владимир Серков тэрхүү амь үрэгдсэн хүмүүсийн нэг.
Болсон явдлыг мөрдөн шалгахад энд ямарваа нэг техникийн гэмтэл, нисгэгчийн алдаа огт байгаагүй, нисгэгч санаатайгаар өөрийн онгоцоо энэ байшин руу чиглүүлэн мөргөсөн гэдэг нь тодорхой болжээ.
Энэ явдлаас зургаа хоногийн өмнө Серков эхнэрээсээ албан ёсоор салсан ба эхнэр нь хүүхдээ аван аавындаа очиж амьдрахаар болсон байна. Осол болдгийн өмнөх өдөр Серков эхнэр хүүхэд дээрээ очиход эхнэр нь орцондоо нэгэн залуутай ихээхэн дотно байдалтай уулзаж байхыг хараад өнөөх залууг нь зодож хөөж явуулсан юм байж. Харин маргааш нь өөрийгөө ч, эхнэр хүүхдээ ч өөр хүнд өгөхгүй гэж ийм хэрэг хийжээ. Харин аймшигт явдал болох үед эхнэр хүүхэд болон тэдний эцэг эх нь гэртээ байгаагүй гэнэ.
Үүнтэй бараг адилхан гэж хэлж болмоор явдал бас Ворошиловград хотод гарч байсан ба онгоц нь АН-2, шалтгаан нь гэр бүлийн хэрүүл тэмцэл, нөхөр нь эхнэрээ зодсон явдал, салж сарнисан, өөрийгөө болон гэр бүлийн хүний амийг хорлох гэсэн оролдлого. Харин энэ хэрэг явдлын үеэр онгоцны нисгэгч л цорын ганц хохирогч болсон юм гэнэ лээ.
Иранд болсон хэрэг явдал
2005 оны 12 сард Персийн булангийн ойролцоох Бандер-Аббас хэмээх Ираны хотын ойролцоо цэргийн томоохон хээрийн сургууль болж энэ том үйл явдлыг сурвалжлахаар Тегеранаас 40 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд болон цэргийн томоохон тушаалтнууд зэрэг 94 хүнтэй Lockheed C-130 Hercules онгоц агаар хөөрчээ.
Онгоц газраас тасраад 4 минут болсны дараа хөдөлгүүрт ямар нэг доголдол гарч байгаа тухай мэдээлээд даруй эргэн буулаа гэсэн боловч нисэх буудалдаа хүрч чадалгүй 10 давхар байшин мөргөн унажээ. Энэ том онгоц 4 хөдөлгүүртэй бөгөөд аль нэг (бүр 2 ч байсан ялгаагүй) хөдөлгүүр ажиллахаа байлаа ч нөгөө бусад хөдөлгүүрийн тусламжтайгаар буух боломжтой ба 4 хөдөлгүүр бүгд зэрэг ажиллахгүй доголдоно гэдэг бараг л байж боломгүй гэмээр явдал. (Шатахуунтай холбоотой байж болох ч энд ямар нэг асуудал байсангүй)
Мөрдөн шалгалтын үр дүнгийн талаар Ираны эрх баригчид албан ёсны тайлбар хийгээгүй, тодорхой юм огт хэлээгүй, магадгүй учрыг нь олж чадаагүй байж ч болох юм. Онгоц дотор олон сурвалжлагч байснаас гадна, цэргийн томоохон албан тушаалтнууд байсан нь энэ явдлыг жирийн нэг осол байсан гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа бөгөөд гадаадын томоохон улс гүрний явуулга ч байж болох магадлалтай. Ирантай холбоотой ийм түүх олон бөгөөд зөвхөн генерал Сулейманигийн амь насыг хохиро.осон явдлыг санахад л хангалттай биз ээ.
Ослын улмаас онгоцон доторх бүх хүн, мөргөсөн байшинд байсан 12 хүн амь үрэг.дсэн байна.
15 настай “ахмад”
2002 оны 1-р сарын 5-ны өдөр АНУ-ын Флорида мужийн Тампа хотын Bank of America Tower-ыг спортын Сессна онгоц мөргөсөн байна. Ослын улмаас ганц л хүн амь үрэгд сэн нь уг онгоцыг жолоодож явсан нисгэгч байв. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж, ямар учиртай онгоц, хэн гээч хүн энэ онгоцыг залж явсыг тодруулах явцад хачин юм их гарч ирж байв.
Энэ онгоцыг осол болохын өмнөхөн хулгайлсан ба нисгэгч нь 15 настай сургуулийн сурагч Чарльз Бишоп гээч хүү хэд байж. Энэ хүүхэд хэрэг хийхийнхээ өмнө бичсэн сүүлчийн захиандаа Усама бин Ладен болон 9-р сарын 11-ний өдрийн халдлагыг хийсэн хүмүүсийг өмөөрч, АНУ болон Израйль нь Палестин болон иракчуудын өмнө буруутай гэх мэтийн зүйлсийг дурдсан байв.
Хамгийн хэцүү нь гэх үү, ойлгомжгүй нь гэхүү… 2001 оны 9-р сарын 11-ний аймшигт явдлаас хойш 5-хан сарын дараа 15 настай хүүхэд, ганцаараа онгоц хулгайлаад терро ристууд шиг байшин очиж мөргөсөн явдал юм. Тэр тусмаа АНУ-д шүү.