Нийтлэлч Э.Баттулга
1941 оны 6 сарын 22. Оросуудын түүхэнд Аугаа Эх орны дайн гэж нэрлэгдсэн түүхэнд байгаагүй их ц у с у р с г а с а н дайн эхэлсэн өдөр.
Германы Төв бүлгийн гол хүч Белорусын цэргийн тойрог, Оросын баруун фронтын гол хүчийг богино хугацаанд хүнд ялагдалд оруулж чадсан. Хохирлын тоог орхиё, хэдхэн хоногт баруун чиглэл ерөнхийдөө сүйрч Минск дайсны гарт орлоо. Энэ хэсгийг хариуцсан хүн бол армийн генерал Павлов байсан юм.
Жуковын номыг уншиж байсан хүмүүс энэ хүнийг сайн мэдэх байх. Хөх улаан талын тоглолтод Жуковтой өрсөлдсөн хүн. Өөрийн хүчээ дайсанд хялбар бут ниргүүлсэн, ерөнхийдөө у р в а с а н гэдэг үндэслэлээр 22 генералыг баривчилж Москвад хүргүүлж НКВД-гийн харгис з о д у у р я р г а л а л бүхий байцаалтад оруулсан байна.
Энэ тухай Иван Стаднюкийн “Дайн” номонд хэсэг дурдсан байдаг. Мехлис энэ талаар дурдахдаа “Павловоос бусад нь хэргээ хүлээсэн, Павловын ухаан орж гараад байна. Гэхдээ урвасан гэдэг үндэслэл дээр эрс эсэргүүцэж байна” гэсэн байдаг. Павлов гэж хэн бэ?
Испанийн иргэний дайнд оролцож ЗХУ-ын Баатар цол хүртсэн. Хүний хувьд маш эр зоригтой чанга эр байсан бололтой. Испаниас ирээд огцом дээшилж, хурандаа генерал цаашлаад армийн генерал цол хүртсэн.
Баруун фронтын ерөнхий командлагч болсон. Гэрлийн хурдаар дээшилсэн хүмүүсийн нэг. Түүнтэй хамт фронтын штабын дарга хошууч генерал Климовских, артиллер хариуцсан хошууч генерал Клих, холбооны генерал Григориев, нисэхийн Таюурский, хошууч генерал Оборин, Коробков тэргүүтэй удирдах хүчнийг баривчилж авчирсан байна.
Холбооны генералыг байцаасан байцаагч холбоогүй нэг минут байх ёсгүй гэх үндэслэлээр буруутгасан. 1941 оны 7 сарын 22-нд армийн генерал Павловыг Москва орчмын нэгэн жалганд б у у д а н х о р о о ж тэнд нь о р ш у у л с а н байна. Бусад баривчлагдсан генералууд бүгд ц а а з л а г д с а н юм.
Ялын тогтоолд, Баруун фронтын командлагч армийн генерал Дмитрий Павлов штабын дарга хошууч генерал Владимир Климовских нар нь эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн тангаргаасаа урваж их хэмжээний хүчийг бүслэлтэд оруулсан, байлдан эсэргүүцэлгүйгээр олон тоогоор бууж өгсөн, дайсанд хилээ нээсэн 58-1б, 58-11 зүйл ангиудаар буруутгаж байна гэж бичжээ.
Харин дайн дууссанаас хойш арваад жилийн дараа 1956 онд нотлох баримт хангалтгүй гэж тэднийг цагаатгасан байх юм. Хэргийн нөхцөл байдал маш эргэлзээтэй. Тэнд сая сая цэрэг эрс а м и а алдаж о л з л о г д о ж байхад ямар нэгэн буруутан байж л таараа. Германчуудтай найрамдаж гарын үсэг зурж явсан Молотовыг ч буруутгаж болох байсан.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас булзаж байсан Сталин ч, Жанжин штабыг удирдаж байсан Жуков, Батлан хамгаалахын сайд Тимошенко нарыг ч буруутай гэж үзэх болох. Гэхдээ эхний бурууг ямартай ч тэд төлсөн. Дашрамд дурдахад тэдэнтэй адил хувь тавилан хүлээж байсан Киевийн тойргийн командлагч Кирпонос бүслэлтээс гарах гэж оролдож байхдаа тулаанд а м и а алдсан байдаг.